Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 5:5-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа—

6. Израилийн хөвгүүдэд хандан “Эр, эм аливаа хүн хүнд ямар нэгэн гэм хийж, ЭЗЭНий эсрэг тэрсэлвэл, тэр хүн гэмтэн болно.

7. Тэр хүн үйлдсэн нүглүүдээ хүлээн зөвшөөрч учруулсан хохирлынхоо нөхөн төлбөрийг бүрэн хийж, үүн дээрээ дахиж тавны нэгийг нь нэмэн, түүнийгээ хохирогчид өгөх ёстой.

8. Гэвч хэрэв хохирлын нөхөн төлбөр хийгдэх хамаатан уг хохирогчид байхгүй бол хохирлын төлөө хийгдсэн нөхөн төлбөр нь тэр хүний төлөөх эвлэрүүллийг хийхээр ашигласан эвлэрүүллийн хуцаас гадна тахилчид зориулагдан ЭЗЭНд очих ёстой.

9. Мөн тахилчид өргөх Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлгүүдэд хамаарах хандив бүр түүнийх байх юм.

10. Тиймээс хүн бүрийн ариун бэлэг нь түүнийх бөгөөд аливаа хүний тахилчид өгөх юм бүр нь түүнийх болно” гэж хэл гэв.

11. Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

12. Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийнхүү хэлтүгэй. “Хэрэв хэн нэгэн хүний эхнэр төөрөлдөж, нөхөртөө үнэнч бус байж,

13. өөр хүн түүнтэй хурьцал үйлдээд, энэ явдал нөхрийнх нь нүднээс далдлагдсан бөгөөд хэдийгээр өнөөх эмэгтэй өөрийгөө бузарласан ч тэр нь илчлэгдээгүй ба түүний эсрэг ямар ч гэрч байхгүй, үйлдэл дээрээ тэр баригдаагүй аваас,

14. хэрэв нөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарласан үед тэр эхнэрээ хардвал, эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарлаагүй байхад эхнэрээ хардвал,

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 5