Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 4:30-45 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майхны ажлыг хийхээр үйлчлэлд орох хүн бүрийг тоологтун.

31. Хурлын майхан дахь тэдний бүх үйлчлэлд тэдний ачааны үүрэг нь асрын дүнзнүүд, түүний хөндлөвч модод, багананууд болон углуурууд,

32. эргэн тойрны хашааны багананууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн бүх хэрэгслүүд болон тэдгээрийн бүх үйлчлэлийн хамт байх юм. Мөн хүн тус бүрд авч явах ёстой төрөл зүйл бүрийг нь нэрээр нь зааж өгөгтүн.

33. Энэ бол тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор хурлын майхан дахь тэдний бүх үйлчлэлийн дагуу хийх Мерарийн хөвгүүдийн ургуудын үйлчлэл юм гэв.

34. Тиймээс Мосе, Аарон болон чуулганы удирдагчид кохатчуудын хөвгүүдийг тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр,

35. гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүрийг тоолов.

36. Тэдний ургуудаар тоологдсон эрчүүд нь хоёр мянга долоон зуун тавь байлаа.

37. Эдгээр нь Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, хурлын майханд үйлчилж байсан хүн бүр буюу кохатчуудын ургуудын тоологдсон эрчүүд байлаа.

38. Гершоны хөвгүүдээс тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр,

39. гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майхны ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүхэн тоологдов.

40. Тэдний ургуудаар, эцгүүдийнх нь бүлүүдээр тоологдсон эрчүүд нь хоёр мянга зургаан зуун гуч байв.

41. Эдгээр нь ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, хурлын майханд үйлчилж байсан хүн бүр буюу Гершоны хөвгүүдийн ургуудын тоологдсон хүмүүс байлаа.

42. Мерарийн хөвгүүдээс тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр,

43. гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүхэн тоологдов.

44. Тэдний ургуудаар тоологдсон эрчүүд нь гурван мянга хоёр зуу байв.

45. Эдгээр нь Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, Мерарийн хөвгүүдийн ургуудын тоологдсон хүмүүс байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 4