Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 4:26-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. хашааны хөшигнүүд ба асрын эргэн тойрон дахь уг хашааны хаалганы үүдэн дэх дэлгэц болон тахилын ширээ, тэдгээрийн оосрууд, тэдгээрт хэрэглэгдэх бүх хэрэгслүүдийг авч явна. Хийгдсэн байх ёстой бүхнийг тэд гүйцэтгэх ёстой болой.

27. Гершончуудын хөвгүүдийн бүх ачаа болон бүх ажил дахь тэдний бүх үйлчлэл нь Аарон болон түүний хөвгүүдийн тушаалаар гүйцэтгэгдэх ёстой. Та нар тэдэнд үүрэг болгон бүх ачааг нь зааж өгөгтүн.

28. Энэ нь хурлын майхан дахь гершончуудын хөвгүүдийн ургуудын үйлчлэл бөгөөд тэдний үүрэг нь тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор байх болой.

29. Мерарийн хөвгүүдийн хувьд гэвэл, чи тэднийг ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр нь,

30. гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майхны ажлыг хийхээр үйлчлэлд орох хүн бүрийг тоологтун.

31. Хурлын майхан дахь тэдний бүх үйлчлэлд тэдний ачааны үүрэг нь асрын дүнзнүүд, түүний хөндлөвч модод, багананууд болон углуурууд,

32. эргэн тойрны хашааны багананууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн бүх хэрэгслүүд болон тэдгээрийн бүх үйлчлэлийн хамт байх юм. Мөн хүн тус бүрд авч явах ёстой төрөл зүйл бүрийг нь нэрээр нь зааж өгөгтүн.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 4