Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 4:2-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Левийн хөвгүүдийн дундаас Кохатын үр удмын тооллогыг хийж, тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр,

3. гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдийг тоол.

4. Хурлын майханд Кохатын үр удмын хийх хамгийн ариун зүйлстэй холбогдох ажил нь энэ болой.

5. Хуаранг нүүх үед Аарон болон түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой.

6. Тэд түүн дээр далайн гахайн арьсан бүтээлгийг тавьж, дээгүүр нь хөв хөх даавуугаар бүтээгээд, дамнуургуудыг нь шургуулна.

7. Оршихуйн талхны ширээн дээгүүр тэд хөх даавуугаар бүтээж, түүн дээр таваг, сав болон тахилын тагш, ундаан өргөлд зориулсан аягануудыг тавих ба ширээн дээр байнгын талх байх ёстой ажгуу.

8. Эдгээрийн дээгүүр тэд час улаан даавуугаар бүтээж, далайн гахайн арьсан бүтээлэгтэй адил бүрж, дамнуургуудыг нь шургуулна.

9. Тэгээд тэд хөх даавуу авч, гэрэлтүүлэгч дэнлүүний суурийг дэнлүүнүүдтэй нь хамт, мөн түүний чимхүүрүүд, түүний тосгууруудыг, түүнд хэрэглэгддэг тосны бүх савнуудыг бүтээж,

10. түүнийг болон бүх хэрэгслүүдийг далайн гахайн арьсан бүтээлгэнд ороож, түүнийгээ дамнуурган дээр тавих ажгуу.

11. Алтан тахилын ширээн дээгүүр тэд хөх даавуугаар бүтээж, түүнийг далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээгээд, дамнуургуудыг нь шургуулна.

12. Тэд ариун газарт өөрсдийн хэрэглэдэг үйлчлэлийн бүх хэрэгслийг авч, тэдгээрийг хөх даавуунд ороож, далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуурган дээр тавих болой.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 4