Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 4:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд ЭЗЭН Мосе болон Ааронтай ярин, айлдахдаа—

2. Левийн хөвгүүдийн дундаас Кохатын үр удмын тооллогыг хийж, тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр,

3. гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдийг тоол.

4. Хурлын майханд Кохатын үр удмын хийх хамгийн ариун зүйлстэй холбогдох ажил нь энэ болой.

5. Хуаранг нүүх үед Аарон болон түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой.

6. Тэд түүн дээр далайн гахайн арьсан бүтээлгийг тавьж, дээгүүр нь хөв хөх даавуугаар бүтээгээд, дамнуургуудыг нь шургуулна.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 4