Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 36:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Дараа нь Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий үгийн дагуу тушаан—Иосефын хөвгүүдийн овгийнхны ярьж буй нь зөв юм.

6. Зелофехадын охидын талаар ЭЗЭНий тушаасан зүйл нь энэ болой. “Тэд хүссэн хүнтэйгээ гэрлэг. Зөвхөн тэд өөрсдийн эцгийн овгийн ургийн дотор л гэрлэх ёстой”.

7. Ийнхүү Израилийн хөвгүүдийн ямар ч өв овгоос овогт шилжихгүй байх ёстой. Учир нь Израилийн хөвгүүд тус бүр өөрийн эцгүүдийн овгийн өвд баригдах болой.

8. Израилийн хөвгүүд тус бүр өөрийн эцгүүдийн өвийг эзэмшиж байхын тулд Израилийн хөвгүүдийн аливаа овгийн өвийн эзэмшилд ирж буй охин бүр эцгийнхээ овгийн ургийн нэгэнд эхнэр болох ёстой.

9. Ийнхүү ямар ч өв нэг овгоос нөгөө овогт шилжихгүй байх юм. Учир нь Израилийн хөвгүүдийн овгууд нь тус бүр өөрийн өвд баригдах ёстой гэлээ.

10. ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тийнхүү Зелофехадын охид үйлдэв.

11. Махла, Тирза, Хогла, Милка, Ноа нар буюу Зелофехадын охид өөрсдийн нагац, авгуудын хөвгүүдтэй гэрлэв.

12. Тэд Иосефын хүү Манассегийн хөвгүүдийн ургийнхантай гэрлэсэн бөгөөд тэдний өв эцгийнх нь ургийн овогт үлдэв.

13. Эдгээр нь Иерихогийн харалдаа, Иорданы дэргэдэх Моабын талд Мосегээр дамжуулан Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий тушаасан тушаал болон тогтоолууд юм.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 36