Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 36:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иосефын хөвгүүдийн ургуудаас Манассегийн хүү, Махирын хүү, Гилеадын хөвгүүдийн ургийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид ойртон ирж, Мосе болон Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид болох удирдагчдын өмнө ярин,—

2. Израилийн хөвгүүдэд өв болгон уг нутгийг шодолтоор өгөхийг ЭЗЭН миний эзэнд тушаасан бөгөөд бидний ах Зелофехадын өвийг түүний охидод өгөхийг эзэнд маань ЭЗЭН тушаасан болой.

3. Гэвч хэрэв тэд Израилийн хөвгүүдийн бусад овгуудын хөвгүүдийн нэгтэй нь гэрлэвэл тэдний өв нь бидний эцгүүдийн өвөөс авагдан, тэдний харьяалагдах овгийн өвд нэмэгдэх болно. Ингэж энэ нь бидэнд хуваагдсан өвөөс авагдах болно.

4. Израилийн хөвгүүдийн эврийн бүрээдэлт болох үед тэдний өв нь харьяалагдан буй овгийнхоо өвд нэмэгдэх болно. Ийнхүү тэдний өв бидний эцгүүдийн овгийн өвөөс авагдах болно гэв.

5. Дараа нь Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий үгийн дагуу тушаан—Иосефын хөвгүүдийн овгийнхны ярьж буй нь зөв юм.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 36