Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 35:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Левичүүдэд та нарын өгөх бүх хотууд нь дөчин найман хот бэлчээр нутгийнхаа хамт байх болой.

8. Израилийн хөвгүүдийн эзэмшлээс өгөх хотуудын тухайд гэвэл та нар томхоноос нь илүүг авч, багаханаас нь багыг авч өгөх ёстой. Овог бүр өөрийн өвлөж буй эзэмшилтэйгээ харьцуулан өөрийн хотуудаас левичүүдэд өгөгтүн гэлээ.

9. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

10. Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд хэлэгтүн. “Та нар Канаан нутаг уруу Иорданыг гатлан орох үедээ,

11. хоргодох хот чинь болох хотуудыг өөрсөддөө сонгон авагтун. Тэгвэл аливаа хүнийг санамсаргүй алсан алуурчин нь тийшээ зугтах юм.

12. Тэдгээр хотууд нь та нарт өшөө авагчаас хоргодох газар болох учиртай. Тэгснээр алуурчин нь шүүгдэхээр цуглааны өмнө зогсохоосоо өмнө үхэхгүй байх болно.

13. Та нарын өгөх хотууд нь та нарын хоргодох зургаан хот байх болой.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 35