Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 35:28-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Учир нь тэргүүн тахилчийг нас бартал тэр хоргодох хотдоо үлдэх ёстой байв. Харин тэргүүн тахилчийг нас барсны дараа алуурчин нь эзэмшсэн нутаг уруугаа буцах болно.

29. Эдгээр зүйлс нь та нарын бүх амьдрах газарт, үр удмын чинь туршид хууль ёсны тогтоол болох болой.

30. Хэрэв хэн нэгэн нь хүн албал, уг алуурчин гэрч нарын амаар алагдах ёстой. Харин ганц гэрчийн гэрчлэлээр ямар ч хүнийг алах ёсгүй.

31. Түүнээс гадна, үхэлд буруутай алуурчны амийн төлөө та нар золиос авч болохгүй. Харин тэр заавал үхэх ёстой.

32. Хоргодох хот уруугаа зугтсан хүний төлөө та нар золиос авч, тахилчийг нас барахаас өмнө нутагтаа амьдрахаар буцахыг түүнд зөвшөөрч болохгүй.

33. Ийнхүү та нар өөрсдийн байгаа нутгаа бохирдуулах ёсгүй. Учир нь цус газрыг бохирдуулдаг бөгөөд газрын төлөө, түүн дээр урссан цусны төлөө, цус урсгагчийн цуснаас гадуур ямар ч наминчлал хийгдэж чадахгүй ажгуу.

34. Дунд нь Би орших, дотор нь та нар амьдрах тэр нутгийг та нар бузарлаж үл болно. Учир нь ЭЗЭН Би Израилийн хөвгүүдийн дунд оршин байгаа” гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 35