Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 35:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

2. Израилийн хөвгүүд өөрсдийн эзэмшлийнхээ өвөөс левичүүдэд амьдрах хотуудыг өгөхийг тэдэнд тушаагтун. Та нар левичүүдэд тэр хотуудын эргэн тойрон дахь бэлчээр нутгийг өг.

3. Дотор нь амьдрах хотууд тэднийх болох ёстой. Тэдгээрийн бэлчээрүүд нь тэдний үхэр, мал хийгээд бүх амьтдынх нь болох юм.

4. Та нарын левичүүдэд өгөх хотуудын бэлчээрүүд нь хотын хэрэмнээс гадагш тойруулан мянган тохой байх болой.

5. Та нар бас хотоос гадагш, зүүн талд хоёр мянган тохой, өмнөд талд хоёр мянган тохой, баруун талд хоёр мянган тохой, хойд талд хоёр мянган тохойг төвд нь хотыг оруулан хэмжигтүн. Энэ нь хотуудын бэлчээр нутаг болж, тэднийх болох ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 35