Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 34:8-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Та нар Хор уулаас Лебо-хаматыг хүртэл шугам татах бөгөөд хилийн төгсгөл нь Зедадад байх ёстой.

9. Уг хил Зифрон уруу гарч, түүний төгсгөл нь Хазаренанд байх болой. Энэ нь танай хойд хил хязгаар болох юм.

10. Бас зүүн хилдээ зориулж, та нар Хазар-енанаас Шефамыг хүртэл шугам тат.

11. Уг хил нь Шефамаас Аины зүүн талд буй Рибла уруу уруудна. Хил уруудан явсаар, Хиннеретийн тэнгисийн зүүн талд буй налууд хүрэх болой.

12. Хил нь Иордан уруу уруудах бөгөөд түүний төгсгөл нь Давст тэнгис дээр байх болой. Эргэн тойрны бүх хилийнхээ дагуу танай нутаг нь энэ ажгуу” хэмээв.

13. Тийнхүү Мосе Израилийн хөвгүүдэд тушаан, хэлэхдээ—Есөн овог ба хагас овогт өгөхөөр ЭЗЭНий тушаасан, эзэмшил болгон та нарын дунд шодолтоор тэнцүү хуваагдах газар нь энэ болой.

14. Учир нь Реубений хөвгүүдийн овог нь эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу өөрсдийнхийгөө авсан бөгөөд Гадын хөвгүүдийн овог эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу Манассегийн хагас овог өөрсдийн эзэмшлийг хүлээн авсан болой.

15. Хоёр овог болон хагас овог Иерихогийн эгц харалдаа Иорданы цаад талд зүүн тийш наран мандах зүгт өөрсдийн эзэмшлийг авсан болой гэв.

16. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

17. Та нарт уг нутгийг өв болгон тэнцүү хуваан өгөх хүмүүсийн нэрс нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа нар юм.

18. Нутгийг өв болгон тэнцүү хуваахын тулд та нар овог бүрээс нэг удирдагчийг авагтун.

19. Тэдгээр хүмүүсийн нэрс нь Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб,

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 34