Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 34:15-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Хоёр овог болон хагас овог Иерихогийн эгц харалдаа Иорданы цаад талд зүүн тийш наран мандах зүгт өөрсдийн эзэмшлийг авсан болой гэв.

16. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

17. Та нарт уг нутгийг өв болгон тэнцүү хуваан өгөх хүмүүсийн нэрс нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа нар юм.

18. Нутгийг өв болгон тэнцүү хуваахын тулд та нар овог бүрээс нэг удирдагчийг авагтун.

19. Тэдгээр хүмүүсийн нэрс нь Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб,

20. Симеоны хөвгүүдийн овгоос Аммихудын хүү Самуел,

21. Бениамин овгоос Хислоны хүү Елидад,

22. Даны хөвгүүдийн овгоос удирдагч, Иоглигийн хүү Букки,

23. Иосефын хөвгүүдээс Манассегийн хөвгүүдийн овгоос удирдагч, Ефодын хүү Ханниел,

24. Ефраимын хөвгүүдийн овгоос удирдагч, Шифтаны хүү Кемуел,

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 34