Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 34:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

2. Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд хэлтүгэй. “Та нарыг Канаан нутагт орох үед та нарт өв болон буух нутаг буюу Канааны нутаг нь хил хязгаарынхаа дагуу энэ болой.

3. Танай өмнөд тал нь Зиний цөлөөс Едомын хажууг даган сунан үргэлжлэх бөгөөд өмнөд хил чинь Давст тэнгисийн адгаас зүүн тийш сунах ажгуу.

4. Тэгээд танай хил өмнөдөөс Акраббимын өндөрлөг тийш чиглэн эргэж Зин уруу үргэлжлэх бөгөөд түүний төгсгөл нь Кадеш-барнеагаас өмнөд зүгт байх ёстой. Энэ нь Хазараддарт хүрч Азмон уруу үргэлжлэх болой.

5. Уг хил Азмонаас Египетийн горхи уруу чиглэн эргэж, түүний төгсгөл нь далайд байх ёстой.

6. Баруун хилийн тухайд гэвэл, та нарт Их тэнгис, түүний эрэг байгаа бөгөөд энэ нь та нарын баруун хил болох юм.

7. Танай хойд хил нь энэ болох болой. Та нар хилийн шугамыг Их тэнгисээс Хор уулыг хүртэл татах болой.

8. Та нар Хор уулаас Лебо-хаматыг хүртэл шугам татах бөгөөд хилийн төгсгөл нь Зедадад байх ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 34