Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 33:9-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэд Марагаас аялан Елимд ирсэн билээ. Елимд усны арван хоёр булаг, далан далдуу мод байсан бөгөөд тэд тэнд буудалласан юм.

10. Тэд Елимээс аялан Улаан тэнгисийн дэргэд буудаллав.

11. Тэд Улаан тэнгисээс аялан Синийн цөлд буудаллав.

12. Тэд Синийн цөлөөс аялан Дофкад буудалласан болой.

13. Тэд Дофкагаас аялан Алушт буудаллав.

14. Тэд Алушаас аялан Рефидимд буудалласан бөгөөд ард олон уух усгүй байсан газар бол тэр болой.

15. Тэд Рефидимээс аялан Синаин цөлд буудаллав.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 33