Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 33:6-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэд Суккотоос аялан цөлийн захад орших Етамд буудаллав.

7. Тэд Етамаас аялан Баал-Зефон уруу харсан Пи-хахирот тийш буцан эргэв. Тэд Мигдолын өмнө буудаллав.

8. Тэд Хахиротын өмнөөс аялан далайн дундуур гатлан цөл уруу явжээ. Тэд Етамын цөлд гурван хоног аялан яваад Марад буудаллав.

9. Тэд Марагаас аялан Елимд ирсэн билээ. Елимд усны арван хоёр булаг, далан далдуу мод байсан бөгөөд тэд тэнд буудалласан юм.

10. Тэд Елимээс аялан Улаан тэнгисийн дэргэд буудаллав.

11. Тэд Улаан тэнгисээс аялан Синийн цөлд буудаллав.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 33