Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 33:45-56 Ариун Библи, 2004 (АБ2004)

45. Тэд Ийимээс аялан Дибон-гадад буудаллав.

46. Тэд Дибон-гадаас аялан Алмон-диблатаимд буудаллав.

47. Тэд Алмондиблатаимаас аялан Небогийн өмнөх Абаримын уулсад буудаллав.

48. Тэд Абаримын уулсаас аялж, Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд буудаллав.

49. Тэд Иорданы дэргэд Моабын талд Бет-иешимотоос Абел-шиттимийг хүртэл буудаллав.

50. Дараа нь Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

51. Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд “Та нар Канаан нутаг уруу Иорданыг гатлан орох үедээ,

52. уг нутгийн бүх оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулж, тэдний бүх сийлсэн чулуунуудыг, бүх цутгамал хөргүүдийг нь устган, тэдний бүх мөргөлийн өндөрлөгүүдийг нь нураах ёстой.

53. Та нар нутгийн эзэмшлийг аван тэнд амьдрагтун. Учир нь тэр нутгийг Би та нарт эзэмшүүлэхээр өгсөн болой.

54. Та нар ургуудынхаа дагуу шодолтоор уг нутгийг өвлөх болой. Томд нь та нар их өвийг өгч, багад нь та нар бага өвийг өгөгтүн. Хэн нэгэнд шоо нь хаана бууна, тэр нь түүнийх болох болно. Та нар эцгүүдийнхээ овгуудын дагуу эзэмших ёстой.

55. Гэвч хэрэв та нар нутгийн оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулахгүй бол та нарын тэднээс үлдээсэн үлдэгсэд нь нүдэнд чинь өргөс, хажуу хавиргад чинь үүргэнэ болох болно. Тэд та нарын амьдрах нутаг дээр та нарыг зовоох болно.

56. Мөн тэдэнд хийхээр төлөвлөснөө тийнхүү Би та нарт хийх болно” гэж хэлэгтүн гэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 33