Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 33:4-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. египетчүүдийн дунд ЭЗЭНий устгасан бүх ууган төрөгсдийг египетчүүд оршуулан байх зуур тэд явав. ЭЗЭН мөн тэдний бурхдын дээр залхаан цээрлүүлэлтүүдийг буулгасан болой.

5. Дараа нь Израилийн хөвгүүд Рамесесаас аялан Суккотод буудалласан юм.

6. Тэд Суккотоос аялан цөлийн захад орших Етамд буудаллав.

7. Тэд Етамаас аялан Баал-Зефон уруу харсан Пи-хахирот тийш буцан эргэв. Тэд Мигдолын өмнө буудаллав.

8. Тэд Хахиротын өмнөөс аялан далайн дундуур гатлан цөл уруу явжээ. Тэд Етамын цөлд гурван хоног аялан яваад Марад буудаллав.

9. Тэд Марагаас аялан Елимд ирсэн билээ. Елимд усны арван хоёр булаг, далан далдуу мод байсан бөгөөд тэд тэнд буудалласан юм.

10. Тэд Елимээс аялан Улаан тэнгисийн дэргэд буудаллав.

11. Тэд Улаан тэнгисээс аялан Синийн цөлд буудаллав.

12. Тэд Синийн цөлөөс аялан Дофкад буудалласан болой.

13. Тэд Дофкагаас аялан Алушт буудаллав.

14. Тэд Алушаас аялан Рефидимд буудалласан бөгөөд ард олон уух усгүй байсан газар бол тэр болой.

15. Тэд Рефидимээс аялан Синаин цөлд буудаллав.

16. Тэд Синаин цөлөөс аялан Киброт-хаттаавад буудалласан ажгуу.

17. Тэд Киброт-хаттааваас аялан Хазеротод буудаллав.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 33