Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 33:37-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

37. Тэд Кадешаас аялан Едомын нутгийн захад, Хор ууланд буудаллав.

38. Тэгээд ЭЗЭНий тушаалаар тахилч Аарон Хор уулан дээр гарч, Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гарснаас хойш дөч дэх жилийн тавдугаар сарын эхний өдөр тэнд үхсэн билээ.

39. Хор уулан дээр үхэхдээ Аарон зуун хорин гурван настай байлаа.

40. Канаан нутагт Негевд амьдарч байсан канаан хүн Арадын хаан Израилийн хөвгүүдийн ирж явааг сонссон байв.

41. Дараа нь тэд Хор уулаас аялан Залмонад буудаллав.

42. Тэд Залмонгаас аялан Пунонд буудаллав.

43. Тэд Пуноноос аялан Оботод буудаллав.

44. Тэд Оботоос аялан Моабын хил дээрх Ийе-абаримд буудаллав.

45. Тэд Ийимээс аялан Дибон-гадад буудаллав.

46. Тэд Дибон-гадаас аялан Алмон-диблатаимд буудаллав.

47. Тэд Алмондиблатаимаас аялан Небогийн өмнөх Абаримын уулсад буудаллав.

48. Тэд Абаримын уулсаас аялж, Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд буудаллав.

49. Тэд Иорданы дэргэд Моабын талд Бет-иешимотоос Абел-шиттимийг хүртэл буудаллав.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 33