Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 33:25-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Тэд Харадаас аялан Макхелотод буудаллав.

26. Тэд Макхелотоос аялан Тахатад буудаллав.

27. Тэд Тахатаас аялан Терад буудаллав.

28. Тэд Терагаас аялан Миткад буудаллав.

29. Тэд Миткагаас аялан Хашмонад буудаллав.

30. Тэд Хашмонагаас аялан Мосеротод буудаллав.

31. Тэд Мосеротоос аялан Бене-иааканд буудаллав.

32. Тэд Бене-иааканаас аялан Хор-хаггидгадад буудаллав.

33. Тэд Хор-хаггидгадаас аялан Иотбатад буудаллав.

34. Тэд Иотбатагаас аялан Абронад буудаллав.

35. Тэд Абронагаас аялан Езион-геберт буудаллав.

36. Тэд Езион-геберээс аялан Зиний цөлд буудаллав. Энэ нь Кадеш болой.

37. Тэд Кадешаас аялан Едомын нутгийн захад, Хор ууланд буудаллав.

38. Тэгээд ЭЗЭНий тушаалаар тахилч Аарон Хор уулан дээр гарч, Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гарснаас хойш дөч дэх жилийн тавдугаар сарын эхний өдөр тэнд үхсэн билээ.

39. Хор уулан дээр үхэхдээ Аарон зуун хорин гурван настай байлаа.

40. Канаан нутагт Негевд амьдарч байсан канаан хүн Арадын хаан Израилийн хөвгүүдийн ирж явааг сонссон байв.

41. Дараа нь тэд Хор уулаас аялан Залмонад буудаллав.

42. Тэд Залмонгаас аялан Пунонд буудаллав.

43. Тэд Пуноноос аялан Оботод буудаллав.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 33