Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 32:33-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Тиймээс Мосе Гадын хөвгүүдэд, Реубений хөвгүүдэд, Иосефын хүү Манассегийн овгийн хагаст аморичуудын хаан Сихоны хаанчлал ба Башаны хаан Огийн хаанчлалыг, хотууд болон нутаг дэвсгэрийг нь эргэн тойрондох газрын хотуудтай нь хамт уг нутгийг өгөв.

34. Гадын хөвгүүд Дибон, Атарот, Ароер,

35. Атрот-шофан, Иазер, Иогбеха зэргийг,

36. Бет-нимра, Бет-хараныг бэхлэлт хот болгон барьсан бөгөөд хониндоо зориулж хашаа хороог барив.

37. Реубений хөвгүүд Хешбон, Елеале, Кириатаим,

38. Небо, Баал-меон (эдгээрийн нэрс өөрчлөгдсөн), Сибмаг барьсан ба тэд барьсан хотууддаа өөр нэрсийг өгөв.

39. Манассегийн хүү Махирын хөвгүүд Гилеад уруу явж, түүнийг аван, тэнд байсан аморичуудыг зайлуулав.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 32