Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 32:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд нь хэт олон тооны мал сүрэгтэй байлаа. Тиймээс тэд Иазерын нутгийг болон Гилеадын нутгийг мал сүрэгт нь үнэхээр тохирох газар болохыг хараад,

2. Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд ирж, Мосе, тахилч Елеазар нарт болон цуглааны удирдагчдад—

3. Атарот, Дибон, Иазер, Нимра, Хешбон, Елеале, Себам, Небо болон Беон

4. хэмээх нутгийг Израилийн цуглааны өмнө ЭЗЭН эзэлсэн. Уг нутаг нь мал сүргийн нутаг бөгөөд боолууд тань мал сүрэгтэй болой гэв.

5. Тэд—Хэрэв бид таны нүдэнд тааллыг олсон аваас энэ нутгийг боолууддаа эзэмшил болгон өгөгтүн. Биднийг Иорданыг гатлуулан бүү авч явагтун гэж өгүүлэв.

6. Харин Мосе Гадын хөвгүүд, Реубений хөвгүүдэд—Та нарыг энд суух зуур ах дүү нар чинь дайнд явах ёстой гэж үү?

7. ЭЗЭНий тэдэнд өгсөн нутаг уруу гатлан явахад нь юунд та нар Израилийн хөвгүүдийн зоригийг мохооно вэ?

8. Би танай эцгүүдийг уг нутгийг харуулахаар Кадешбарнеагаас илгээхэд тэдний хийсэн зүйл ийм болой.

9. Учир нь тэд Ешколын хөндий уруу очин уг нутгийг үзэх үед, Израилийн хөвгүүдийн зоригийг нь мохоосон. Ингэснээр тэд ЭЗЭНий тэдэнд өгсөн нутаг уруу яваагүй.

10. Тиймээс тэр өдөр ЭЗЭНий уур хилэн шатаж, Тэр тангараглан,

11. “Египетээс гарч ирсэн хорь ба түүнээс дээш насны нэг ч хүн, Абрахам, Исаак, Иаковд Миний амласан тэр нутгийг харахгүй. Учир нь тэд Намайг бүрэн дагаагүй.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 32