Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 31:7-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Ийнхүү ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэд Мидианы эсрэг дайн хийлээ. Тэд эр хүйстэн бүрийг алав.

8. Тэд Мидианы хаадыг бусад алагдагсдын хамт алсан билээ. Тэдгээр нь Мидианы таван хаад болох Еви, Рекем, Зур, Хур, Реба нар байв. Тэд бас Беорын хүү Балаамыг илдээр алав.

9. Израилийн хөвгүүд Мидианы эмэгтэйчүүд болон тэдний багачуудыг олзлон авав. Тэдний бүх сүргийг, бүх мал сүргийг болон тэдний бүх эд юмсыг тэд дээрэмдэв.

10. Дараа нь израильчууд тэдний амьдарч байсан бүх хотуудыг, тэдний хуарангуудыг галдан шатаав.

11. Хүн, малын бүх дээрэм, бүх олзыг тэд авав.

12. Тэд олзлогдогсдыг болон олз, дээрэмдсэн юмсыг Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд буй хуаран уруу Мосе, тахилч Елеазар ба Израилийн хөвгүүдийн чуулганд авчирлаа.

13. Мосе, тахилч Елеазар нар болон чуулганы бүх удирдагчид тэднийг угтахаар хуарангийн гадна гарцгаав.

14. Дайны албаас ирсэн цэргийн захирагчид болох мянгатын дарга нар, зуутын дарга нарт Мосе уурлав.

15. Мосе тэдэнд—Та нар бүх эмэгтэйчүүдийн амийг хэлтрүүлэв үү?

16. Харагтун, тэд Балаамын зөвлөгөөгөөр Пеорын хэрэг явдалд Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий эсрэг бурууг үйлдэхэд хүргэсэн. Тэгээд ЭЗЭНий цуглааны дунд гамшиг ирсэн.

17. Тийм учир одоо, багачуудын дундах эр хүйстэн бүрийг, эр хүнтэй унтаж мэдсэн эмэгтэй болгоныг алагтун.

18. Харин эр хүнийг мэдээгүй бүх охидыг өөрсдөдөө хэлтрүүлэн үлдээгтүн.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 31