Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 3:20-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. ургуудынхаа дагуу Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар байв. Эдгээр нь өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуух левичүүдийн ургууд байлаа.

21. Гершоноос либничүүдийн ураг, шимеичүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь гершончуудын ургууд болой.

22. Тэдний тоологдсон эрчүүд буюу нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон эр хүйстэй хүмүүсийн тоо нь долоон мянга таван зуу байв.

23. Гершончуудын ургууд асрын ард баруун талд нь буудаллах ёстой байлаа.

24. Гершончуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Лаелын хүү Елиасаф байв.

25. Хурлын майхан дахь Гершоны хөвгүүдийн үүрэгт асар ба майхан, түүний бүтээлэг ба хурлын майхны үүдний дэлгэц,

26. асар, тахилын ширээг тойрсон хашааны хөшигнүүд болон хашааны үүдний дэлгэц, эдгээрийн оосрууд ба тэдгээрийн талаарх бүх үйлчлэлүүд багтаж байлаа.

27. Кохатаас амрамчуудын ураг, шимеичүүдийн ураг, хебрончуудын ураг, уззиелчүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь кохатчуудын ургууд болой.

28. Ариун газрын үүргийг гүйцэтгэгч, нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэй хүн бүрийн тоо нь найман мянга зургаан зуу байв.

29. Кохатын хөвгүүдийн ургууд нь асрын өмнө талд буудаллах ёстой байлаа.

30. Кохатчуудын ургуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Уззиелийн хүү Елизафан байлаа.

31. Тэдний үүрэгт авдар, ширээ, дэнлүүний суурь, тахилын ширээ болон өөрсдийнх нь хэрэглэдэг ариун газрын хэрэгсэл, дэлгэц ба тэдгээрийн талаарх бүх үйлчлэлүүд багтаж байлаа.

32. Тахилч Аароны хүү Елеазар нь Левийн удирдагчдын тэргүүн нь байсан бөгөөд ариун газрын үүргийг гүйцэтгэгчдийг хянадаг байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 3