Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 3:15-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Левийн хөвгүүдийг эцгүүдийнх нь бүлүүдээр, ургуудаар нь тоологтун. Нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэн бүрийг чи тоол гэв.

16. Тиймээс өөрт нь тушаасан ёсоор, ЭЗЭНий үгийн дагуу Мосе тэднийг тоолов.

17. Левийн хөвгүүд нь нэрсийнхээ дагуу Гершон, Кохат, Мерари нар юм.

18. Ургуудынхаа дагуу Гершоны хөвгүүдийн нэрс нь Либни, Шимеи бөгөөд

19. ургуудын дагуу Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд

20. ургуудынхаа дагуу Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар байв. Эдгээр нь өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуух левичүүдийн ургууд байлаа.

21. Гершоноос либничүүдийн ураг, шимеичүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь гершончуудын ургууд болой.

22. Тэдний тоологдсон эрчүүд буюу нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон эр хүйстэй хүмүүсийн тоо нь долоон мянга таван зуу байв.

23. Гершончуудын ургууд асрын ард баруун талд нь буудаллах ёстой байлаа.

24. Гершончуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Лаелын хүү Елиасаф байв.

25. Хурлын майхан дахь Гершоны хөвгүүдийн үүрэгт асар ба майхан, түүний бүтээлэг ба хурлын майхны үүдний дэлгэц,

26. асар, тахилын ширээг тойрсон хашааны хөшигнүүд болон хашааны үүдний дэлгэц, эдгээрийн оосрууд ба тэдгээрийн талаарх бүх үйлчлэлүүд багтаж байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 3