Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 29:13-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Та нар шатаалт тахил буюу галаар өргөх өргөлийг ЭЗЭНд тааламжит үнэр болгон согоггүй арван гурван бух, хоёр хуц, нэг настай арван дөрвөн эр хургыг авчир.

14. Тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, арван гурван бухын тус бүрд нь ефагийн аравны гурвыг, хоёр хуцын тус бүрд нь аравны хоёрыг,

15. арван дөрвөн хурганы тус бүрд нь аравны нэгийг өргө.

16. Бас нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

17. Дараа нь, хоёр дахь өдөр нь арван хоёр бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

18. Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

19. Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, тэдгээрийн ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

20. Дараа нь, гурав дахь өдөр нь арван нэгэн бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

21. Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

22. Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөлөөс тусад нь өргөх ёстой.

23. Дараа нь, дөрөв дэх өдөр нь арван бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 29