Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 29:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Долдугаар сард, уг сарын эхний өдөр та нар бас ариун цугларалтыг хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй. Энэ нь та нарт бүрээ үлээлтийн өдөр болох юм.

2. Та нар ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон нэг бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургаар шатаалт тахил өргө.

3. Бас тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг,

4. долоон хурганы тус бүрд нь аравны нэгийг өргөх болой.

5. Бас өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргө.

6. Эдгээрийг тогтоолынх нь дагуу тайвшруулах тааламжит үнэр буюу ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шинэ сарын шатаалт тахил болон түүний идээн өргөл, байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл ба тэдгээрийн ундаан өргөлүүдээс тусад нь өргөгтүн.

7. Дараа нь энэ долдугаар сарын аравны өдөр та нар ариун цугларалт хий. Та нар өөрсдийгөө үгүйсгэж, ямар ч ажил хийж болохгүй.

8. Та нар шатаалт тахилыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон согоггүй нэг бух, нэг хуц, нэг настай долоон эр хургыг авчир.

9. Тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг,

10. долоон хурганы тус бүрд нь аравны нэгийг өргөгтүн.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 29