Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 28:20-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Тэдгээрийн идээн өргөлд зориулж тостой хольсон сайн гурилыг өргөгтүн. Буханд ефагийн аравны гурав, хуцанд аравны хоёр,

21. долоон хурга тус бүрд нь ефагийн аравны нэг байх юм.

22. Өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөгтүн.

23. Эдгээрийг та нар байнгын шатаалт тахилд зориулагддаг өглөөний шатаалт тахилаас тусад нь өргөх ёстой.

24. Ийм маягаар та нар долоон өдрийн туршид, өдөр тутам галаар өргөх өргөл буюу ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон хүнсийг авчрах ёстой. Энэ нь байнгын шатаалт тахил дээр нэмэгдэн ундаан өргөлтэйгөө хамт авчрагдах болой.

25. Долоо дахь өдөр нь та нар ариун цугларалттай бөгөөд ямар ч хүнд хүчир ажлыг хийж болохгүй.

26. Бас анхны үр жимснүүдийн өдөр, та нар Долоо Хоногуудын баяр дээр шинэ идээн өргөлийг ЭЗЭНд өргөх үедээ та нар ариун цугларалтыг хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй.

27. Та нар ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон хоёр залуу бух, нэг хуц, нэг настай долоон эр хургаар шатаалт тахил өргөгтүн.

28. Тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, бух тус бүрд ефагийн аравны гурвыг, нэг хуцанд аравны хоёрыг,

29. долоон хурганы тус бүрд нь аравны нэгийг өргөгтүн.

30. Бас өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр нэг ухныг өргөгтүн.

31. Байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөлөөс тусад нь та нар эдгээрийг ундаан өргөлийнх нь хамт авчир. Тэдгээр нь согоггүй байх ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 28