Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 28:2-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд “Та нар товлогдсон цагуудад нь Миний өргөл, галаар өргөх өргөл болох Миний хүнсийг Надад тайвшруулах тааламжит үнэр болгон авчрахдаа анхааралтай байгтун” гэж хэл.

3. Чи тэдэнд “Та нарын ЭЗЭНд галаар өргөх өргөл энэ юм. Нэг настай, согоггүй хоёр эр хургыг байнгын шатаалт тахил болгон өдөр бүр өргөгтүн.

4. Та нар нэг хургыг нь өглөө, нөгөө хургыг нь үдшийн бүрэнхийгээр өргөх ёстой.

5. Бас идээн өргөлд зориулан хинийн дөрөвний нэг цохисон тостой хольсон ефагийн аравны нэг сайн гурилыг өргөгтүн.

6. Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөл буюу тайвшруулах тааламжит үнэр хэмээн Синаи уулан дээр тогтоогдсон байнгын шатаалт тахил юм.

7. Тэгээд үүнтэй хамт хурга бүрд хинийн дөрөвний нэг ундаан тахил байх ёстой. Хатуу ундаагаар хийгдсэн ундаан өргөлийг ариун газарт ЭЗЭНд зориулан асгана.

8. Нөгөө хургыг та нар үдшийн бүрэнхийгээр өргөх ёстой. Өглөөний идээн өргөл болон түүний ундаан өргөлийн адил та нар үүнийг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр, галаар өргөх өргөл болгон өргөгтүн.

9. Дараа нь амралтын өдөр нэг настай, согоггүй хоёр эр хурга ба идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурил, түүний ундаан өргөлийг өргөгтүн.

10. Энэ нь байнгын шатаалт тахил болон түүний ундаан өргөл дээр нэмэгдэх амралтын өдөр бүрийн шатаалт тахил болой.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 28