Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 28:18-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Анхны өдөр ариун цугларалт болох бөгөөд та нар ямар ч хүнд хүчир ажлыг хийж болохгүй.

19. Та нар ЭЗЭНд шатаалт тахилыг галаар өргөх бөгөөд согоггүй хоёр бух, нэг хуц, нэг настай долоон эр хурга байх ёстой.

20. Тэдгээрийн идээн өргөлд зориулж тостой хольсон сайн гурилыг өргөгтүн. Буханд ефагийн аравны гурав, хуцанд аравны хоёр,

21. долоон хурга тус бүрд нь ефагийн аравны нэг байх юм.

22. Өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөгтүн.

23. Эдгээрийг та нар байнгын шатаалт тахилд зориулагддаг өглөөний шатаалт тахилаас тусад нь өргөх ёстой.

24. Ийм маягаар та нар долоон өдрийн туршид, өдөр тутам галаар өргөх өргөл буюу ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон хүнсийг авчрах ёстой. Энэ нь байнгын шатаалт тахил дээр нэмэгдэн ундаан өргөлтэйгөө хамт авчрагдах болой.

25. Долоо дахь өдөр нь та нар ариун цугларалттай бөгөөд ямар ч хүнд хүчир ажлыг хийж болохгүй.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 28