Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 28:10-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Энэ нь байнгын шатаалт тахил болон түүний ундаан өргөл дээр нэмэгдэх амралтын өдөр бүрийн шатаалт тахил болой.

11. Дараа нь сар бүрийн эхэнд та нар ЭЗЭНд шатаалт тахил болгон хоёр бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургыг авчир.

12. Бух бүрд идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны гурван сайн гурил, мөн нэг хуцанд идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурилыг,

13. хурга бүрд идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны нэг сайн гурилыг ЭЗЭНд галаар өргөх өргөл, тайвшруулах тааламжит үнэрийн шатаалт тахилд өргөгтүн.

14. Тэдгээрийн ундаан өргөлүүд нь буханд хагас хин дарс, хуцанд хинийн гуравны нэг дарс, хурганд хинийн дөрөвний нэг дарс байх ёстой. Энэ нь жилийн саруудын турш байх сар бүрийн шатаалт тахил юм.

15. Нэг ухныг ЭЗЭНд нүглийн төлөөх тахил болго. Энэ нь байнгын шатаалт тахил дээр нэмэгдэн ундаан өргөлийнхөө хамт өргөгдөх болой.

16. Дараа нь эхний сарын арван дөрөвний өдөр ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр болох ёстой.

17. Энэ сарын арван тавны өдөр найр наадам болох бөгөөд долоо хоногийн туршид исгээгүй талхыг идэх ажгуу.

18. Анхны өдөр ариун цугларалт болох бөгөөд та нар ямар ч хүнд хүчир ажлыг хийж болохгүй.

19. Та нар ЭЗЭНд шатаалт тахилыг галаар өргөх бөгөөд согоггүй хоёр бух, нэг хуц, нэг настай долоон эр хурга байх ёстой.

20. Тэдгээрийн идээн өргөлд зориулж тостой хольсон сайн гурилыг өргөгтүн. Буханд ефагийн аравны гурав, хуцанд аравны хоёр,

21. долоон хурга тус бүрд нь ефагийн аравны нэг байх юм.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 28