Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 27:13-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Түүнийг харсныхаа дараа чи бас өөрийн ах Аароны адил өвөг дээдэс уруугаа одох болно.

14. Учир нь Зиний цөлд чуулганыг мэтгэлцэн байх үед усны дэргэд тэдний нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулах Миний тушаалын эсрэг чи тэрсэлсэн хэмээв. (Энэ нь Зиний цөл дэх Кадешийн Мерибагийн ус байлаа.)

15. Тэгэхэд Мосе ЭЗЭНтэй ярин—

16. Бүх махан биеийн сүнснүүдийн Бурхан ЭЗЭН чуулганы дээр нэг хүнийг томилох болтугай.

17. ЭЗЭНий чуулган нь хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж, мөн оруулах билээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 27