Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 26:47-54 Ариун Библи, 2004 (АБ2004)

47. Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Ашерын хөвгүүдийн ургууд бөгөөд тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.

48. Нафталийн хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Иахзеелаас гарсан иахзеелчуудын ураг, Гунигээс гарсан гуничүүдийн ураг,

49. Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Шиллемээс гарсан шиллемчүүдийн ураг байв.

50. Эдгээр нь ургуудынхаа дагуу Нафталийн ургууд юм. Тэднээс тоологдсон хүмүүс нь дөчин таван мянга дөрвөн зуу байв.

51. Эдгээр нь Израилийн хөвгүүдээс тоологдсон зургаан зуун нэг мянга долоон зуун гучин хүн байлаа.

52. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

53. Газар нутгийг эдгээрийн дунд нэрсийн тооны дагуу өв болгон хуваах болой.

54. Томхон бүлэгт тэдний өвийг нь чи ихэсгэж, багахан бүлэгт тэдний өвийг нь чи багасгагтун. Тэднээс тоологдсон хүнийх нь дагуу бүлэг бүрд өв өгөгдөх болой.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 26