Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 26:43-52 Ариун Библи, 2004 (АБ2004)

43. Тоологдсон хүмүүсийн дагуу шухамчуудын бүх ургууд нь жаран дөрвөн мянга дөрвөн зуу байлаа.

44. Ашерын хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Имнагаас гарсан имничүүдийн ураг, Ишвигээс гарсан ишвичүүдийн ураг, Бериагаас гарсан беричүүдийн ураг байв.

45. Бериагийн хөвгүүдээс Хеберээс гарсан хеберчүүдийн ураг, Малхиелаас гарсан малхиелчуудын ураг байв.

46. Ашерын охины нэрийг Сера гэдэг байв.

47. Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Ашерын хөвгүүдийн ургууд бөгөөд тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.

48. Нафталийн хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Иахзеелаас гарсан иахзеелчуудын ураг, Гунигээс гарсан гуничүүдийн ураг,

49. Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Шиллемээс гарсан шиллемчүүдийн ураг байв.

50. Эдгээр нь ургуудынхаа дагуу Нафталийн ургууд юм. Тэднээс тоологдсон хүмүүс нь дөчин таван мянга дөрвөн зуу байв.

51. Эдгээр нь Израилийн хөвгүүдээс тоологдсон зургаан зуун нэг мянга долоон зуун гучин хүн байлаа.

52. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 26