Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 26:29-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Манассегийн хөвгүүд нь Махираас гарсан махирчуудын ураг юм. Махир нь Гилеадын эцэг болжээ. Гилеадаас гилеадчуудын ураг гарсан билээ.

30. Гилеадын хөвгүүд нь Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Хелекээс гарсан хелекчүүдийн ураг,

31. Асриелаас гарсан асриелчуудын ураг, Шехемээс гарсан шехемчүүдийн ураг,

32. Шемидагаас гарсан шемидачуудын ураг, Хеферээс гарсан хеферчүүдийн ураг байв.

33. Хеферийн хүү Зелофехад нь ямар ч хүүгүй, харин зөвхөн охидтой байжээ. Зелофехадын охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза болой.

34. Эдгээр нь Манассегийн ургууд байв. Тэднээс тоологдсон хүмүүс нь тавин хоёр мянга долоон зуу байв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 26