Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 24:20-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Амалек уруу тэр харан, сургаалт зүйрлэлээр ярин,—Амалек нь үндэстнүүдийн тэргүүн байсан боловч,түүний төгсгөл нь сүйрэл болно гэлээ.

21. Тэр Кенийг харан, сургаалт зүйрлэлээр ярин,—Чиний сууц удаан бат тогтвортой бөгөөдчиний үүр хаданд засагджээ.

22. Гэсэн ч Каин нь шатаагдана.Асшур нь чамайг хир удаан олзонд байлгах вэ? гэв.

23. Дараа нь тэр сургаалт зүйрлэлээр ярин,—Аяа, Бурхан үүнийг хийж байхад хэн амьдарч чадах вэ?

24. Гэвч хөлөг онгоцнууд Киттимийн эргээс ирж,тэдгээр нь Асшурыг, Еберийг зовооно.Тийнхүү тэд ч бас сүйрнэгэлээ.

25. Ингээд Балаам босож, өөрийн нутаг уруугаа салан явсан бөгөөд Балак ч өөрийн замаар явав.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 24