Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 24:12-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Балаам Балакт хандан—Чиний над уруу илгээсэн элч нарт би

13. “Балак мөнгө алтаар дүүрэн өөрийн гэрийг надад өгөх байсан ч гэсэн, ЭЗЭНий тушаалын эсрэг би өөрийн хүслээр сайныг ч, мууг ч юу ч хийж чадахгүй. ЭЗЭН юу айлдсаныг л би ярих болно” гэж хэлээгүй гэж үү?

14. Одоо харагтун, Би өөрийн ард түмэн уруу явах гэж байна. Ирэгтүн, ирэх өдрүүдэд энэ ард түмэн чиний ард түмэнд юуг хийхийг би чамд зөвлөн хэлье гэлээ.

15. Тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь—Беорын хүү Балаамын зөн банүд нь нээлттэй хүний зөн.

16. Бурханы үгсийг сонсдог баХамгийн Дээд Нэгэний мэдлэгийг мэддэг,Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг,унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүний зөн.

17. Би түүнийг хардаг, харин одоо биш.Би түүнийг үздэг, харин ойр биш.Иаковаас од гарч ирэн,Израилиас очирт таяг босож,Моабын магнайг нэвт цөмлөн,Шетийн бүх хөвгүүдийг нураана.

18. Израилийг хүчээ авах зуурЕдом нь эзлэгдэж,Сеир болон түүний дайснууд ч бас эзлэгдэнэ.

19. Иаковаас нэг нь ноёрхож,хотоос үлдэгсдийг устгах болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 24