Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 23:20-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Харагтун, ерөөх тушаалыг би хүлээн авсан.Тэр ерөөсөн байхадби түүнийг нь зөрчиж чадахгүй.

21. Тэр Иаковын дотор гэм бурууг ажиглаагүй.Израилийн дотор Тэр зовлонг хараагүй.Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгаа,хааны уухай тэдний дунд байна.

22. Бурхан тэднийг Египетээс гарган авчирдагТэр бол тэдний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт юм.

23. Учир нь Иаковын эсрэг ямар ч ёр алга,Израилийн эсрэг аливаа мэргэ төлөг байхгүй.Бурханы юу хийсэн нь зохистой цагт Иаков болон Израильд хэлэгдэх болтугай.

24. Харагтун, ард түмэн эм арслан мэт өндийж байна.Арслан мэт тэр өөрийгөө өргөнө.Тэр олзоо залгитлаа,алагдагсдын цусыг уутлаа доош хэвтэхгүйгэлээ.

25. Тэгэхэд нь Балак Балаамд—Тэднийг ердөө бүү хараа, ердөө бүү ерөөгтүн гэв.

26. Гэвч Балаам хариуд нь Балакт—“ЭЗЭНий айлдсан болгоныг би хийх ёстой” хэмээн би чамд хэлээгүй гэж үү? гэв.

27. Тэгэхэд Балак Балаамд—Ирээч, би чамайг өөр газарт аваачъя. Тэндээс чи миний төлөө тэднийг хараах нь Бурханы мэлмийд зөв байж магад гэв.

28. Тийнхүү Балак зэлүүд нутаг уруу харах Пеорын оройд Балаамыг аваачив.

29. Балаам Балакт—Энд надад долоон тахилын ширээг босго. Энд надад долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ.

30. Балаамын хэлсэн ёсоор Балак хийсэн бөгөөд тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 23