Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 23:2-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Балаамын хэлсэн ёсоор Балак хийв. Балак, Балаам нар тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.

3. Тэгээд Балаам Балакт хандан—Шатаалт тахилынхаа дэргэд зогс. Би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэв. Тийнхүү тэр нүцгэн толгод уруу явлаа.

4. Бурхан Балаамтай уулзсан бөгөөд тэр Түүнд—Би долоон тахилын ширээг босгосон. Тахилын ширээ бүр дээр би бух болон хуцыг өргөв хэмээн өгүүллээ.

5. Тэгээд ЭЗЭН Балаамын аманд үг хийгээд—Балак уруу буцан очиж, ийнхүү хэлтүгэй гэв.

6. Тиймээс тэр түүн уруу буцан очлоо. Харагтун, тэр болон Моабын бүх удирдагчид шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв.

7. Тэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь—Моабын хаан Балак намайг Арамаас,Дорнын уулсаас авчирч,“Ирж, миний төлөө Иаковыг хараагтун.Ирж, Израилийг буруушаагтун” гэв.

8. Бурханы хараагаагүй хүнийгби хэрхэн хараах билээ?ЭЗЭНий буруушаагаагүй хүнийгби хэрхэн буруушааж чадах билээ?

9. Би түүнийг хадны оройгоос харан,толгодоос ажиглаад,харагтун, үндэстнүүдийн дунд тоологдохооргүй,ангид орших ард түмэн байна.

10. Иаковын тоосыг хэн тоолж чадах вэ?Израилийн дөрөвний нэгийг хэн тоолж чадах вэ?Шударга зөвийн үхлээр намайг үхүүлтүгэй,төгсгөл маань түүнийхтэй адил байх болтугайгэлээ.

11. Тэгэхэд Балак Балаамд—Чи надад юу хийчихэв ээ? Би чамайг дайснаа хараалгахаар авчирсан. Гэтэл харагтун, чи чухамдаа тэднийг ерөөлөө гэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 23