Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 22:6-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тийм учраас одоо ирээч. Тэд миний хувьд хэт хүчирхэг байгаа тул миний төлөө энэ ард түмнийг хараагтун. Тэгвэл би тэднийг дийлж, нутгаасаа хөөн гаргах чадвартай болж магадгүй. Учир нь чиний ерөөдөг хүн ерөөгдөж, чиний хараадаг хүн хараагддаг гэдгийг би мэднэ гэж хэлүүлэв.

7. Тийнхүү Моабын ахмадууд, Мидианы ахмадууд гартаа төлөгчид өгөх шан хөлстэй явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа.

8. Тэр тэдэнд—Шөнийг эндээ өнгөрүүлэгтүн. ЭЗЭНий надад юу айлдахыг би та нарт хариу хэлье хэмээн өгүүлэв. Моабын удирдагчид Балаамтай хамт үлдэв.

9. Дараа нь Бурхан Балаам дээр ирж—Чамтай хамт байгаа эдгээр хүмүүс хэн бэ? хэмээв.

10. Балаам Бурханд—Моабын хаан, Зиппорын хүү Балак надад үг илгээн

11. “Египетээс гарч ирсэн ард олныг харагтун. Тэд газрын гадаргууг бүрхэв. Одоо ирж, миний төлөө тэднийг хараагтун. Тэгвэл би тэдний эсрэг дайтаж, тэднийг хөөн гаргах чадвартай болж магадгүй” гэж хэлүүлсэн гэв.

12. Бурхан Балаамд—Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ.

13. Тийнхүү өглөө нь Балаам босож Балакийн удирдагчдад—Намайг та нартай явахыг ЭЗЭН татгалзсан тул нутаг уруугаа буцан явцгаа гэв.

14. Моабын удирдагчид босож Балак уруу очин, түүнд—Балаам бидэнтэй хамт ирэхээс татгалзав хэмээн хэлэв.

15. Дараа нь Балак урьдынхаасаа илүү олон, илүү нэр хүндтэй удирдагчдыг дахин илгээв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 22