Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 22:26-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. ЭЗЭНий тэнгэр элч цааш яван, баруун тийш ч, зүүн тийш ч эргэхийн аргагүй нарийхан газар зогсов.

27. Илжиг ЭЗЭНий тэнгэр элчийг хараад, Балаамын доор хэвтэв. Тиймээс Балаам уурлаж саваагаараа илжгийг цохилоо.

28. ЭЗЭН илжигний амыг нээсэн бөгөөд илжиг Балаамд—Чи намайг ингэж гурван удаа цохихоор чамд би юуг хийв? гэв.

29. Тэгэхэд нь Балаам илжгэнд—Учир нь чи надаар тохуурхав. Хэрэв гарт минь илд байсансан бол би чамайг одоо алсан байхсан гэлээ.

30. Илжиг Балаамд—Өнөөдрийг хүртэл бүхэл амьдралынхаа туршид унаж яваа илжиг чинь би биш гэж үү? Би чамд тийм юмыг хийж заншсан байсан гэж үү? гэхэд тэр—Үгүй гэлээ.

31. Дараа нь ЭЗЭН Балаамын нүдийг нээхэд, ЭЗЭНий тэнгэр элч гартаа сугалсан илд барин зам дээр зогсож буйг тэр харлаа. Балаам газар хүртэл бөхийлөө.

32. ЭЗЭНий тэнгэр элч түүнд—Чи илжгээ юунд ийнхүү гурван удаа цохив? Харагтун, чиний зам надад сөрөг байсны учир би дайсан мэт гарч ирсэн.

33. Гэвч илжиг намайг хараад, гурван удаа надаас зайлсан. Хэрэв тэр надаас зайлаагүй бол Би гарцаагүй чамайг дор нь алж, түүнийг амьд үлдээх байсан гэв.

34. Балаам ЭЗЭНий тэнгэр элчид хандан—Таныг зам дээр миний эсрэг зогсож байсныг мэдээгүй учир би нүгэл үйлджээ. Тэгэхээр одоо хэрэв энэ нь танд таалагдахгүй байвал би буцах болно гэлээ.

35. Гэвч ЭЗЭНий тэнгэр элч Балаамд—Энэ хүмүүстэй хамт яв. Харин чи миний чамд хэлэх үгийг л зөвхөн яригтун гэв. Тиймээс Балаам нь Балакийн удирдагчидтай хамт явав.

36. Балаамын ирж явааг Балак сонсоод, тэр Арноны хил дээр байдаг, хилийн хамгийн эцэст орших Моабын хотод түүнтэй уулзахаар гарав.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 22