Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 21:23-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Гэвч Сихон нь өөрийн хилээр дамжин өнгөрөхийг Израильд зөвшөөрсөнгүй. Тэгээд Сихон өөрийн бүх ард түмнийг цуглуулан, цөлд Израилийг эсэргүүцэхээр гарч, Иахаз уруу ирж Израилийн эсрэг дайтав.

24. Тэгээд Израиль түүнийг илдний ирээр цохиж, Арнонаас Иаббок хүртэл, Аммоны хөвгүүдийг хүртэлх түүний газрыг эзлэн авав. Учир нь Аммоны хөвгүүдийн хил нь Иазер байлаа.

25. Израиль тэдгээр бүх хотуудыг авсан бөгөөд аморичуудын бүх хотуудад, Хешбон болон түүний бүх тосгодод Израиль амьдрав.

26. Учир нь Хешбон нь аморичуудын хаан Сихоны хот байлаа. Тэрээр Моабын өмнөх хааны эсрэг дайтан, Арнон хүртэлх түүний бүх нутгийг гараас нь авчээ.

27. Тиймээс зүйр үгээр яригсад нь“Хешбонд ирэгтүн.Тэр нь босгогдог!Сихоны хот нь байгуулагдаг.

28. Учир нь Хешбоноос гал,Сихоны хотоос дөл гарчээ.Тэр нь Моабын Арыг,Арноны ноёрхогч өндөрлөгүүдийг цөлмөв.

29. Моаб аа, чамд гай ирэг!Хемошийн ард олон оо, та нар сүйрсэн байна!Тэрээр Аморийн хаан Сихонд өөрийн хөвгүүдийг оргодол мэт өгч,өөрийн охидыг олзлуулав.

30. Гэвч бид тэднийг доош хаяж,Хешбон нь Дибоныг хүртэл сүйрэв.Дараа нь бид Медеба хүртэл тэлсэн Нофаг хүртэл бут ниргэв”гэдэг.

31. Ийнхүү Израиль нь аморичуудын нутагт амьдрав.

32. Иазерыг тагнахаар Мосе хүн илгээжээ. Тэд тосгодыг нь эзэлж, тэнд байсан аморичуудыг хөөв.

33. Дараа нь тэд эргэж, Башаны замаар өгсөв. Башаны хаан Ог Едреид дайтахаар өөрийн бүх ард түмэнтэй хамт гарав.

34. Гэвч ЭЗЭН Мосед—Түүнээс бүү ай. Учир нь түүнийг болон түүний бүх ард түмнийг, түүний нутгийг Би чиний гарт өгсөн. Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихонд үйлдсэний адил чи түүнд үйлдэгтүн гэж айлдав.

35. Тиймээс тэд түүнийг болон хөвгүүдийг нь, бүх ард түмнийг нь ганц ч хүн үлдэхгүй болтол нь хядаж, нутгийг нь эзэмшив.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 21