Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 21:11-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэд Оботоос аялан явж, зүүн зүгт Моабын харалдаа орших цөл дэх Иеабаримд буудаллав.

12. Тэндээс тэд хөдөлж, Вади-Зередэд буудаллаа.

13. Тэндээс тэд аялан, аморичуудын хил хүртэл үргэлжлэх цөл дэх Арноны нөгөө талд буудаллажээ. Учир нь Арнон бол Моаб, аморичуудын хоорондох Моабын хил хязгаар нь байв.

14. Тиймээс ч үүнийг ЭЗЭНий Дайны Номд“Суфа дахь Вахеб ба Арноны Вадис,

15. Арын талбай уруу сунан,Моабын хил хязгаарыг түшсэн Вадисын хормой”хэмээсэн байдаг.

16. Тэндээс тэд ЭЗЭНий Мосед “Ард олныг цуглуулагтун. Би тэдэнд ус өгье” хэмээн айлдсан худаг болох Беер уруу явав.

17. Дараа нь Израиль энэхүү дууг дууллаа.—Оргилогтун, худаг аа! Түүнд дуулагтун.

18. Удирдагчдын малтаж,ард олны язгууртнуудын очирт таягаар болонтэдний таягуудаар ухсан худаг.Цөлөөс тэд Маттана уруу

19. Маттанагаас Нахалиел уруу, Нахалиелаас Бамот уруу,

20. Бамотаас зэлүүд нутаг уруу харсан Писгагийн өндөрлөг дээр орших Моабын нутаг дахь хөндий уруу явав.

21. Дараа нь Израиль аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн,—

22. Танай нутгаар намайг дамжин өнгөрүүлээч. Бид тариан талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэг уруу хазайхгүй. Бид худгуудаас ус уухгүй. Бид танай нутгийн хилээр өнгөртөл хааны их замаар л явах болно гэлээ.

23. Гэвч Сихон нь өөрийн хилээр дамжин өнгөрөхийг Израильд зөвшөөрсөнгүй. Тэгээд Сихон өөрийн бүх ард түмнийг цуглуулан, цөлд Израилийг эсэргүүцэхээр гарч, Иахаз уруу ирж Израилийн эсрэг дайтав.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 21