Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 2:22-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Үүний дараа Бениамины овог байх ёстой. Бениамины хөвгүүдийн удирдагч нь Гидеонийн хүү Абидан бөгөөд

23. түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь гучин таван мянга дөрвөн зуун хүн байна.

24. Ефраимын хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун найман мянга нэг зуу байна. Тэд гуравдугаарт хөдлөх ёстой ажгуу.

25. Хойд талд тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу Даны хуарангийн туг байх ёстой. Даны хөвгүүдийн удирдагч нь Аммишаддаин хүү Ахиезер бөгөөд

26. түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь жаран хоёр мянга долоон зуу байна.

27. Түүний дэргэд буудаллагсад нь Ашерын овог байх ёстой. Ашерын хөвгүүдийн удирдагч нь Охраны хүү Пагиел бөгөөд

28. түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин нэгэн мянга таван зуу байна.

29. Үүний дараа Нафталийн овог байх ёстой. Нафталийн хөвгүүдийн удирдагч нь Енаны хүү Ахира бөгөөд

30. түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин гурван мянга дөрвөн зуу байна.

31. Даны хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь зуун тавин долоон мянга зургаан зуу байна. Тэд өөрсдийн тугийн дэргэд сүүлд хөдлөх ёстой ажгуу.

32. Эдгээр нь Израилийн хөвгүүдийн эцгүүдийнхээ бүлүүдээр тоологдсон эрчүүд болой. Хуарангуудын тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлийн дагуу зургаан зуун гурван мянга таван зуун тавь байв.

33. Харин ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор левичүүд нь Израилийн хөвгүүдийн дунд тоологдсонгүй.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 2