Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 19:14-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Майхан дотор хүн үхэхэд хууль нь ийм билээ. Майхан уруу орсон хүн бүр болон майханд байсан хүн бүр долоо хоногийн туршид бузартсан байх болой.

15. Дээр нь бэхлэгдсэн таггүй онгорхой сав бүр бузар болох ажгуу.

16. Бас хээр талд буй хэн нэгэн хүн илдэнд алагдсан нэгэнд, эсвэл жамаараа үхсэн нэгэнд, эсвэл хүний яс, булшинд хүрсэн байвал тэр хүн долоо хоногийн туршид бузартсан байх болно.

17. Дараа нь бузартсан хүнд зориулж тэд нүглээс цэвэршүүлэх шатаалтын үнснээс хэсгийг аваад, саван дотор дээр нь урсгал усыг нэмэх болой.

18. Цэвэр хүн хиссопыг аваад усанд дүрж, майхан ба бүх тавилга дээр, мөн тэнд байсан хүмүүс дээр болон ясанд, эсвэл алагдсан хүнд, эсвэл жамаараа үхсэн нэгэнд, эсвэл булшинд хүрсэн хүн дээр цацах ажгуу.

19. Тэгээд тэр цэвэр хүн бузартсан хүн дээр гурав дахь өдөр, долоо дахь өдөрт цацах ёстой. Долоо дахь өдөрт нь тэр түүнийг бузраас нь цэвэршүүлэх бөгөөд тэрээр өөрийн хувцсыг угаан, усанд булхаад, үдэш цэвэр болох болой.

20. Харин бузартсан бөгөөд өөрийгөө бузраас цэвэршүүлээгүй хүн ЭЗЭНий ариун газрыг бузарласны улмаас чуулганы дундаас таслагдах ёстой. Бузарт зориулагдсан ус түүний дээр цацагдаагүй тул тэрээр бузартсан болой.

21. Тийнхүү энэ нь тэдэнд зориулагдсан улиран үргэлжлэх тогтоол болох ажгуу. Бузарт зориулагдсан усыг цацсан хүн өөрийн хувцсыг угаах бөгөөд бузарт зориулагдсан усанд хүрсэн хүн үдэш болтол бузарлагдсан болох болно.

22. Түүнээс гадна, бузартсан хүний хүрсэн юм болгон бузар болох бөгөөд тэдгээрт хүрсэн хүн үдэш болтол бузартсан байх ажгуу” хэмээв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 19