Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 18:2-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Гэвч чи өөртэйгөө хамт бас өөрийн эцгийн овог, өөрийн ах дүү болох Левийн овгийг авчир. Энэ нь чи болон хөвгүүд чинь чамтай хамт гэрчлэлийн майхны өмнө байх зуур тэд чамтай хамтран, чамд үйлчлэхийн тулд билээ.

3. Тийнхүү тэд чиний алба болон бүх майхны албанд оролцох ёстой бөгөөд харин тэд ариун газрын болон тахилын ширээний эдлэлүүдэд ойртох ёсгүй. Эс бөгөөс чи болон тэдний аль аль нь үхэх болно.

4. Тэд чамтай хамт байж, хурлын майхны албанд, майхны бүх үйлчлэлийн төлөө оролцох ёстой. Харин гаднын хүн чамд ойртох ёсгүй.

5. Тийнхүү Израилийн хөвгүүдийн дээр хойшид уур хилэн буулгахгүйн тулд чи ариун газрын алба болон тахилын ширээний албанд оролцох ёстой.

6. Харагтун, Би Өөрөө чиний ах дүү болох левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас авав. Тэд бол хурлын майхны төлөө үйлчлэлийг гүйцэтгэхээр ЭЗЭНд зориулагдсан, чамд өгөгдсөн бэлэг ажгуу.

7. Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт тахилын ширээ болон хөшигний дотор талтай холбоотой юм бүрийн төлөө тахилчийн үүргийг хашина. Та нар үйлчлэлийг гүйцэтгэнэ. Би та нарт тахилчийн үүргийг соёрхогдсон үйлчлэл болгон өгч байна. Харин ойртон ирсэн гаднын хүн үхэх ёстой хэмээлээ.

8. Дараа нь ЭЗЭН Ааронтай ярив.—Одоо, харагтун. Би Өөрөө чамд Өөрийнхөө өргөлүүдийн хариуцлагыг тэр ч байтугай Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг өгсөн. Тэдгээрийг Би чамд болон чиний хөвгүүдэд мөнхийн хувь болгон өгөв.

9. Галд ороогүй хамгийн ариун бэлгүүдээс энэ нь чинийх байх ёстой. Тэдний өргөл бүр, тэр ч байтугай тэдний Надад өгөх ёстой идээн өргөл бүр, нүглийн төлөөх тахил бүр, гэмийн төлөөх тахил бүр нь чамд болон чиний хөвгүүдэд хамгийн ариун байх ёстой.

10. Хамгийн ариун бэлгүүдийн хувьд, чи түүнийг идэх ёстой. Эр хүйстэн бүр түүнийг ид. Энэ нь та нарт ариун болох юм.

11. Бас тэдний бэлгийн өргөл, тэр ч байтугай Израилийн хөвгүүдийн бүх даллах өргөлүүд ч чинийх юм. Тэдгээрийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь болгон өгсөн. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон үүнийг идэж болно.

12. Шинэ тосны хамгийн сайн бүхнийг, шинэ дарс болон үр тарианы хамгийн сайн бүхнийг, тэдний ЭЗЭНд өгдөг юмсын анхны үр жимснүүдийг Би чамд өглөө.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 18