Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 18:16-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Тэдний золилтын үнийн хувьд гэвэл, чи тэднийг нэг сартайгаас нь эхлэн өөрийн үнэлгээгээр хорин гера болох ариун газрын шекелийн дагуу таван мөнгөн шекелээр золигтун.

17. Харин үхрийн ууган төл, эсвэл хонины ууган төл, эсвэл ямааны ууган төлийг чи золих ёсгүй. Тэд ариун билээ. Чи тэдний цусыг тахилын ширээн дээр цацаж, ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэрт зориулан галаар өргөх тахил болгон өөхийг нь шатаан уугиулагтун.

18. Тэдгээрийн мах нь чинийх болох ёстой. Энэ нь даллах өргөлийн өвчүү ба баруун гуяны адил чинийх болох болой.

19. Израилийн хөвгүүдийн ЭЗЭНд өргөдөг, ариун бэлгүүдийн бүх өргөлүүдийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь болгон өгсөн. Энэ нь чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх ЭЗЭНий өмнөх мөнхийн давсан гэрээ болой гэв.

20. Дараа нь ЭЗЭН Ааронд айлдсан нь—Чамд тэдний нутагт ямар ч өв байхгүй, тэдний дундаас ямар ч хувийг чи эзэмшихгүй. Израилийн хөвгүүдийн дунд Би чиний хувь, чиний өв билээ.

21. Харагтун, Левийн хөвгүүдэд Би Израиль дахь бүх арван хувийг өв болгон тэдний гүйцэтгэдэг үйлчлэл болох хурлын майхны үйлчлэлийн хариуд өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 18