Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 18:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН Ааронд—Ариун газартай холбогдох гэмийг чи болон хөвгүүд чинь, мөн чиний эцгийн бүл чамтай хамт үүрэх ёстой. Та нарын тахилчийн үйлчлэлтэй холбогдох гэмийг чи болон чиний хөвгүүд чамтай хамт үүрэх болно.

2. Гэвч чи өөртэйгөө хамт бас өөрийн эцгийн овог, өөрийн ах дүү болох Левийн овгийг авчир. Энэ нь чи болон хөвгүүд чинь чамтай хамт гэрчлэлийн майхны өмнө байх зуур тэд чамтай хамтран, чамд үйлчлэхийн тулд билээ.

3. Тийнхүү тэд чиний алба болон бүх майхны албанд оролцох ёстой бөгөөд харин тэд ариун газрын болон тахилын ширээний эдлэлүүдэд ойртох ёсгүй. Эс бөгөөс чи болон тэдний аль аль нь үхэх болно.

4. Тэд чамтай хамт байж, хурлын майхны албанд, майхны бүх үйлчлэлийн төлөө оролцох ёстой. Харин гаднын хүн чамд ойртох ёсгүй.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 18