Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 17:9-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Дараа нь Мосе бүх таягуудыг ЭЗЭНий оршихуйгаас Израилийн бүх хөвгүүд уруу авчрав. Тэд харж, хүн бүр өөрийн таягийг авав.

10. Харин ЭЗЭН Мосед—Намайг эсэргүүцэх тэдний гомдлуудыг эцэс болгохын тулд чи Аароны таягийг тэрслэлийн эсрэг тэмдэг болгон хадгалахаар гэрчлэлийн өмнө буцааж тавь. Ингэснээр тэд үхэхгүй юм хэмээн айлдав.

11. Тийнхүү Мосе үйлдэв. ЭЗЭН түүнд тушаасан ёсоор тийнхүү тэр хийв.

12. Дараа нь Израилийн хөвгүүд Мосетэй ярин—Харагтун, бид мөхөж, бид үхэж байна. Бид бүгд үхэж байна!

13. ЭЗЭНий асарт ойртож очсон хүн бүр үхэх ёстой. Бид бүрмөсөн мөхөх гэж үү? гэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 17