Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 16:47-50 Ариун Библи, 2004 (АБ2004)

47. Мосегийн хэлсэн ёсоор Аарон бойпороо авч, чуулганы дунд гүйн оров. Харагтун, гамшиг нь ард олны дунд эхэлчихсэн байлаа. Тийнхүү тэр утлагыг тавьж, ард олны төлөө эвлэрүүллийг хийлээ.

48. Тэр амьд болон үхэгсдийн хооронд зогсов. Ингэснээр гамшиг нь зогслоо.

49. Гэвч Корагийн улмаас үхэгсдээс гадна гамшгаар үхэгсэд нь арван дөрвөн мянга долоон зуу байлаа.

50. Дараа нь гамшиг зогссон учир Аарон хурлын майхны үүдэнд Мосе уруу эргэж ирэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 16