Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 16:42-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

42. Харин чуулган Мосе, Аарон нарын эсрэг цуглаж, хурлын майхан уруу эргэтэл, харагтун, майхныг үүл бүрхэж, ЭЗЭНий цог жавхлан үзэгдэв.

43. Дараа нь Мосе, Аарон нар хурлын майхны урд талд ирэв.

44. ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

45. Би тэднийг даруй устгахын тулд энэ чуулганы дундаас холдон зайл гэв. Тэгээд тэд нүүрээрээ унав.

46. Мосе Ааронд хандан—Өөрийн бойпорыг авч, дотор нь тахилын ширээнээс гал хийгээд, дээр нь утлагыг тавь. Тэгээд түүнийгээ чуулган уруу хурдхан аваачиж, тэдний төлөө эвлэрүүллийг хийгтүн. Учир нь уур хилэн ЭЗЭНээс гарч, гамшиг нэгэнт эхэлжээ гэв.

47. Мосегийн хэлсэн ёсоор Аарон бойпороо авч, чуулганы дунд гүйн оров. Харагтун, гамшиг нь ард олны дунд эхэлчихсэн байлаа. Тийнхүү тэр утлагыг тавьж, ард олны төлөө эвлэрүүллийг хийлээ.

48. Тэр амьд болон үхэгсдийн хооронд зогсов. Ингэснээр гамшиг нь зогслоо.

49. Гэвч Корагийн улмаас үхэгсдээс гадна гамшгаар үхэгсэд нь арван дөрвөн мянга долоон зуу байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 16